У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
ХӨСҮТ зургаан тасагтаа засвар хийжээ
ХӨСҮТ 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байрууд нь сүүлийн арваад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна. Тухайлбал, сүүлийн найман жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн нь нийт 30 гаруй байгууламжтай тус төвийн хувьд хангалтгүй тоо юм.
Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2020 онд 807 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж гүйцэтгэжээ.
Тухайлбал, Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны, Хоол үйлдвэрлэлийн тасгийн дээврийг засварлаж, харин Хоол үйлдвэрлэлийн болон Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимын их засварын ажлыг бүрэн хийж дуусгажээ.
Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид лифт шинэчлэх, шинээр лифт суурилуулах ажлыг хийж байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэл хийгдэж гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэний үр дүнд эмнэлэг өөрийн үйлчилгээ үзүүлсэн санхүүжилтээр 11 төсөлд 1,6 тэрбум төгрөгөөр засвар, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаагаас одоогоор дөрвөн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үлдсэн ажлуудын бэлтгэлийг хангаж байна.