Монгол Улсад оршин суугаа гадаадын 441 иргэн нэмэлт тунд хамрагджээ

2021 оны арвандүгээр сарын 16-ны байдлаар нийт 513,816 хүн буюу нийт хүн амын 16 хувь нь коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ.

Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тун 95.8, хоёрдугаар тун 91, нэмэлт тун 25.3, нийт хүн амын хамрагдалтаар авч үзвэл нэгдүгээр тун 69.4, хоёрдугаар тун 65.9, нэмэлт тун 16 хувьд тус тус хүрчээ.

Өссөн дүнгээр нэмэлт тунд 513,816 хүн хамрагдсан бол нэгдүгээр тунд 6,336 жирэмсэн эмэгтэй, 7,064 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 179,667 хүүхэд, 16-17 насны 76,014 хүүхэд байна.

Харин Монгол Улсад оршин суугаа гадаад улсын 1,196 хүн нэгдүгээр, 976 хүн хоёрдугаар, 441 хүн нэмэлт тунд хамрагджээ.