"Чингэлтэй"-н Д.Ганболд хотын ерөнхий менежер болжээ

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ. Түүний хувьд өмнөх парламентын үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гантөмөр тэтгэвэртээ гарч байгаа аж. Д.Ганболд нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1987-1988 онд Улаанбаатар хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч

1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч

1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч

1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга

2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн