У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Д.Анар: Олон жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаад харамсаж байна
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо. Ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов.
Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол олгосон юм. Энэ үеэр Улсын заан цол хүртсэн Д.Анар "Сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Допингтой бөхтэй барилдахдаа сайн мэдэхгүй л дээ. Олон жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаад харамсаж байна" гэсэн юм.