У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
“Марзан Шарав цогцолбор” байгуулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршилд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.