У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Д.Пүрэвдаваа: Газар чөлөөлөх зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай
Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа "Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээ төсвийн төсөлдөө орхигдуулсан санагдаж байна. Татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж бодож байна. Хоёрдугаарт, миний хувьд гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна. Дахин төлөвлөлт гээд баахан компани шалгаруулчихсан байгаа. Гэтэл эрчим хүч, цахилгаан дулааны асуудлыг нь шийдэхгүй бол тэр ажил урагш явахгүй. Тиймээс энэ ажлуудаа уялдуулмаар байна. Эцэст нь газрын албаныхан газар чөлөөлөх зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Зам чөлөөлөхөд 60-аад сая, барилга байгууламж чөлөөлөхөд 10 орчим тэрбум төгрөг тавьсан байгаа нь хангалтгүй. Ядаж 30-40 тэрбум төгрөг төсөвлөж байж сургууль, цэцэрлэг барих, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэх нөхцөл бий болно шүү" хэмээн саналаа илэрхийлжээ.