У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Эрсдэлийн үнэлгээ хийж эхэлжээ
Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан салбар дундын 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийжээ. Эрсдэлийн үнэлгээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ, ХНХЯ ЗТХЯ, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм. Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж, үнэлгээнээс гарсан үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна.