У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Архангай аймгийн цэцэрлэгт хүүхэд зодсон багш хуурамч дипломтой байжээ
Архангай аймгийн цэцэрлэгт багш нь хүүхдүүдээ зодож буй бичлэг цахим орчинд тарж, олон хүн хүүхдийн эрхийг зөрчлөө хэмээн бухимдсан. Тэгвэл тухайн багш хуурамч дипломтой байсан нь нотлогджээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2022 онд сургуулийн орчинд байгаа хүчирхийллийг багасгахын тулд нийгмээрээ хамтарч ажиллах шаардлага байна. Архангайн цэцэрлэгт хүүхэд хүчирхийлсэн багш нь хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан. Өнгөрсөн долоо хоногт манай яам хуралдаад цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, дотуур байрны ажилтнуудын дипломыг шалгах ёстой гэж үзсэн. Мөн багш, нийгмийн ажилтан, сургуулийн албан хаагчдын ур чадвар, ёс зүйг сайжруулах шаардлагатай байна. Цаашлаад боловсролын салбарын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэд нь багшлах арга барилаа эзэмшсэн, дипломтой, ёс зүйтэй хүмүүс байна вэ гэдгийг системийн хэмжээнд шалгах хэрэгтэй" гэсэн юм.