У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ирэх сараас орон сууцны урьдчилгааг 20 хувь болгоно
Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног дутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн удирдан явууллаа. Хуралдаанд харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажил, оны эцсийн ажлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлант хугацаанд БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг хийж, журманд өөрчлөлт оруулж, 2022 оны эхнээс хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд иргэд урьдчилгаа 20 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Жишээлэхэд: 100 сая төгрөгийн орон сууцыг авахдаа иргэд 20 хувь болох 20 сая төгрөгөө бүрдүүлээд 10 хувь дээрээ зээлийн батлан даалтын сангаас 10 хувийн баталгаа гаргуулж, үлдсэн 80 сая төгрөгөө ипотекийн зээлд хамрагдаж төлөх боломжтой болж байгаа юм.