У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Дөрөлж нуураас шатахуун ачсан машиныг татан гаргажээ
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 километрт, Цагаан-Уул сумын Тосон багийн нутагт орших Дөрөлж нуурт живсэн шатахуун ачсан яваад живсэн чиргүүлтэй автомашиныг өчигдөр татан гаргажээ.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, таван метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан байна. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байжээ.