У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
З.Дашдаваа: Авлига халдварт өвчин шиг бугшжээ
Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна. Чуулганы үеэр тус газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа "Улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монголын хувьд авлига халдварт өвчин шиг бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.
Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон. Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна" гэсэн юм.