У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ж.Амгалан: Зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих шаардлагатай
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан омикрон хувилбартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Био аюулгүйн лабораториос гаргасан шинэ мэдээллээр омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага байна гэсэн. Эмчлэгдэх хугацаа нь ч богино байна.
Олон улсын эрдэмтэн, судлаачид омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дэлхий нийтээрээ харж байна.
Түүнчлэн онцгой анхааруулж байгаа зүйл бол дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвар авсан өвчинтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Эдгээр аргууд нь омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Хамгийн гол нь иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвараас хамгаалах дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.
Гадаад харилцааны яам болон гадаадад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг. Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хэвийн байна" гэлээ.