У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж эхэлжээ
Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Төвлөрсөн худалдааны 1 дэх үе шатыг 11-р сарын 25-наас 12-р сарын 05-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол 2 дахь үе шатыг 12-р сарын 6-наас 20-ны өдрийг дуустал Тэнгэр бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Фүүд сити худалдааны төвд үргэлжлүүлэн зохион байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна.
Уг арга хэмжээнд аймаг орон нутгууд оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаагийн нэг жишээ бол Говь-Алтай аймаг юм. Тус аймгийн хувьд “хүнсний хүргэлт” арга хэмжээг 2 дахь удаа зохион байгуулж, элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг уншуулснаар аль аймгийн аль малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгч танд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой юм.