У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Санхүү, эдийн засгийн албаны 110 жилийн ойн хүрээнд цахим зөвлөгөөн зохион байгуулав
Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсэж, хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, төсвийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хамруулсан цахим сургалт, зөвлөгөөнийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд санхүү, бүртгэлийн нийт 470 гаруй ажилтан цахимаар оролцож, санхүү, эдийн засаг, бүртгэлийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, цаашдын бодлого, зорилтоо хэлэлцэн, зорилгоо тодорхойлсон уриалга дэвшүүлэв.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн санхүү, бүртгэлийн нийт ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний ажилтнуудад төрийн одон медаль, салбарын тэргүүний ажилтан, салбарын яамны жуух бичиг гардуулсан юм.