Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг явж эхэллээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгээс Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг явуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус нийгэмлэгээс саяхныг хүртэл "Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд эл чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж, хэвийн горимд шилжүүлэхээр болсон байна.

Аймгийн Онцгой комисс болон УБТЗ-аас Улсын Онцгой Комисст орон нутагт галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг нээх хүсэлтийг удаа дараа илгээжээ. Энэ дагуу халдварын эсрэг “Хамтдаа давъя” аяны үр дүнг үнэлж Улсын Онцгой Комиссын даргын тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.