У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
– Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Говь, хээ
рийн бүсийн ашиглалтад өртөмтгий, устах аюулд ороод байгаа Орос махирс (Lycium ruthenicum)-ыг биотехнологийн аргаар тарих, хамгаалах, нөхөн сэргээх аргачлал боловсруулах;
– “Байгалийн бүс, бүслүүрийг төлөөлөх нууруудын усны тэнцэл, тэдгээрийн экосистем, нөөцийг зохистой ашиглах, хамгаалах” судалгаа;
– Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын экосистемийн үнэ цэнийг тодорхойлох, экосистемийн үйлчилгээний төлбөр /PES/ -ийг тооцох судалгаа;
– Загасыг зориудын аргаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх;
– Монгол орны доод ургамлын (замаг, мөөг, хаг, хөвд) хамгааллын статусыг тодорхойлох;
– Пестицидийн хөрс, усны бохирдлыг цэвэрлэх технологийн судалгаа;
Эмийн болон цайны ургамлын тархац, нөөцийн судалгаа, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантаци байгуулах зэрэг 7 захиалгат төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, санал, зөвлөмж өглөө.
Дээрх захиалгат төслүүд нь Монгол орны байгалийн нөөцийн судалгаа, ховордсон ан амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.