С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Гадаадаас ирэх иргэдийн АНХААРАЛД
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.12.25/-өөс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутацилагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлана. 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон билээ.
Тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм. Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, "Туушин", "Кемпенский", "Новотел" зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх боломжтой.
Иргэдийг тусгаарлах зочид буудлын нэрс:
- Кентавр
- Сүнжин гранд
- Амар
- Ворлд Монголия
- Тэмүүжин
- Мөнххустай
- Лион Товер
- Оффис
- Хабу
- Юниверсал Мед
- Зүчи
- Тоёоко Инн Улаанбаатар
- Альфа
- Монголика
- Цэцэнхангай
- Наранбулаг
- Тайж
- Гайде
- Топаз
- Парк