Монгол охины гомдлыг БНСУ-ын Төрийн тэргүүн хүлээн авчээ

БНСУ-д Монгол охин 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэрэгтэй холбогдуулж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгох шаардлага бүхий 232 мянга 868 хүн санал өгөөд байгаа юм. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос тус улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж, шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан юм. БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлэх аж.