С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
"Буянт-Ухаа"-г нөөц нисэх буудлаар ажиллуулахаар болжээ
“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ажиллах боломжтой болж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрчилгээг нь гардууллаа.
Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” аэродром нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэн гэрчилгээжих шаардлагатай байсан юм.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангаж, НААХЗА-аас тавигдсан шаардлагуудыг хэрэгжүүлсний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгөөр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-ээг ИНЕГ-аас авснаар олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн хэрэгжиж эхэллээ.
Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, зорилгоор 2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.