С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
63 сургуулийн хичээлийн цагт өөрчлөлт оруулна
Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг хийхээр болсон.
Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан. Тэгвэл энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна.