С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Гадаадын иргэн, харьяатын газрын найман үйлчилгээ цахим боллоо
Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах найман үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдсэнийг тус газраас мэдэгдлээ.
Цахим хэлбэрт орсон лавлагаа, тодорхойлолтууд:
- Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
- Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
- Гадаадын иргэний бүртгэл
- Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
- Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
- Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
- Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
- Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт.
2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ гэв.