С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Сонголтоо хийгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгийг хуримтлалын данс руу шилжүүлнэ
2022 оны долдугаар сараас хүүхдийн мөнгө олгох журмыг өөрчлөхөөр болоод буй. Ингэхдээ 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлэх юм. Учир нь, энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ.
Журмын хүрээнд эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтоо хийх аж. Үүнд:
1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейш
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.
Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхдийн сонголтыг хийжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг И-баримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ.
Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно гэдгийг сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.
Та И-баримт аппликэйшн ашиглан дараах зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай.