С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Б.Баасандорж: Улсын өмгөөлөгч 1.5-2 сая төгрөгийн цалинтай болно
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр "Улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн заалт орсон. Аймгийн төвд тасралтгүй ажиллаж буйд нь зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид 12 сартай тэнцэх мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно. Улсын өмгөөлөгчийг шүүгч прокурорын дайтай цалинтай болгоно. Дунджаар 1.5-2 сая төгрөгийн цалинтай болно гэж тооцоолж байна" гэдгийг онцоллоо.