Эдгээр шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандана уу

Коронавирусийн омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай. Хэрэв дараах шинж тэмдэг хүүхдэд илэрвэл  өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөлөө.

Шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Нусгайрах
  • Ханиах
  • Толгой өвдөх
  • Биеийн бүх булчин өвдөх зэрэг байна.