С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Сайд Н.Уртнасан, Н.Тавинбэх нарын "гэнэтийн шалгалт"
Эрчим хүчний сайд Н.Тавинхбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Баянхошуун дахь түлш борлуулах цэгүүдэд ажиллаж байна. Гэртээ байдаг иргэд буюу өндөр настай, хүүхдээ хардаг иргэд түлшээ авчихдаг. Харин өдрийн цагаар гэртээ байдаггүй, ажил хийдэг иргэд орой түлшээ авах гэхэд олдохгүй байна гэж гомдол гаргажээ. Борлуулалтын цэгүүд “Таван толгой түлш” компанид захиалга өгдөг байна. Тэр дагуу үйлдвэрээс нийлүүлдэг. Өдөр бүр цэгүүдэд 5 тонн түлш нийлүүлдэг аж.
Нийслэлд нийт 600 цэг бий. Хэрэв тухайн цэг захиалга өгөхгүй бол тухайн цэгээр үйлчлүүлдэг иргэд түлшгүй болох эрсдэл үүсдэг байна. Зам дагуу байрлалтай түлш борлуулах цэгүүдэд түлш маш хурдан гэдгийг борлуулалтын ажилтан сайд нарт тайлбарлажээ.