С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Өрхийн эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллана
Нийслэлийн эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахуулах тушаал гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын дөрөвдүгээр тушаалаар Коронавируст халдвар батлагдсан тохиодлын гэрийн тусгаарлалтанд байх хугацаанд хяналт тавьж байгаа Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын багийн бүрэлдэхүүний ажиллах цагийн хуваарийг ажлын өдөр 20.00 цаг хүртэл, тусламж үйлчилгээг тасралтгүй , шуурхай байдлыг хангах зорилгоор бямба, ням гаригт жижүүр эмч, сувилагчийг 10-15 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.
Харин уртасгасан цагаар ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг биеэр амраах болон ковидын хариу арга хэмжээний тусламж үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд төсөвтөө багтаан шийдвэрлэхийг өрхийн эрүүл мэндийн дарга нарт үүрэгдсэн байна.
Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд , дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болгосон аж.