С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Vape буюу электрон тамхинд агуулагдаж буй бодисуудын талаарх ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд суурилж сэрэмжлүүлэг гаргажээ.
Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд:
- Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
- Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
- Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
- Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
- Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
- Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.
- Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
- Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл
- Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.