С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
“Хүүхэд хамгаалал-Бидний оролцоо” сургалтыг зохион байгууллаа
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд хамгаалал-Бидний оролцоо” сургалтыг зохион байгууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.9 дэх заалт, “Осол гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийн 3.1.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд уг сургалтыг зохион байгуулсан байна.
Хүүхдийг ахуйн түлэгдлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, түлэгдлийн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх мэдлэг мэдээллээр хангах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн ОНХ-тэй хамтран “Хүүхэд хамгаалал-Бидний оролцоо” сургалтыг 40 эцэг эхийг хамруулан зохион байгуулсан юм.
Сургалтын үеэр Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэг “Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, хэрхэн урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангахад эцэг эхийн анхаарах зүйл”, “Ахуйн ослын үед үзүүлэх тусламжууд”, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрх, хамгааллын мэргэжилтэн М.Ариунсанаа “Хүүхдийн эрх, хамгаалал, хариу үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийв. Мөн хүүхдийн хөгжлийн онцлог, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар эцэг эхчүүдтэй харилцан ярилцаж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх сорил ажиллуулсан тухай ГБХЗХГ-аас танилцууллаа.