С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
301 чингэлэг ачаа нэвтрүүлжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ сарын 11-ний өдрөөс Замын-Үүдийн боомтоор 24 чингэлгээр эхлүүлсэн ачаа тээвэр 16-ны байдлаар өдөрт 60 орчим болж нэмэгдэн хилээр нэвтэрч байгааг мэдээллээ.
2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна. Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутагт руу гарчээ.