С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
АНУ-аас шууд нислэг хийх бэлтгэл ажлын явцын талаар ярилцжээ
Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ, ИНЕГ, МИАТ болон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид өчигдөр цахим уулзалт хийжээ.
Ингэхдээ тус ажлын явц болон цаашид авах алхам, хэрэгжүүлэх зүйлсийн талаар харилцан санал, мэдээлэл солилцсон байна. Уулзалтад Элчин сайд Ө.Батбаяр, ГХЯ-ны АОДАГ-ын захирал А.Ананд, зөвлөх А.Гуамарал, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Вашингтон дахь ЭСЯ-ны зөвлөх Г.Баттулга нар тус тус оролцжээ.
Сануулахад Монгол Улс 2013 онд "Боинг" компанид захиалж, хийлгэсэн 767-300ER агаарын хөлгийг хүлээж авахдаа АНУ-аас анх удаагаа шууд нислэг хийж байсан удаатай.