С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Дарханд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ
Дархан-Уул аймагт 2021 оны арванхоёрдугаар сүүлээр өдөрт 0-5 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2022 оны эхний долоо хоногт 380 тохиолдол, хоёр дахь долоо хоногт 1118 болон нэмэгджээ. Тархвар судлаачдын тооцооллоор Дархан аймагт нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд өвчлөлийн тохиолдол хамгийн өндөрт хүрэх бөгөөд өдөрт дунджаар 2000 тохиолдол гарна гэж тооцоолжээ.
Иймээс маргаашнаас эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа /хурал зөвлөгөөн, соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт/ -г түр хугацаагаар хязгаарлалаа. Мөн Шашин сүм хийдийн байгууллага цахим хэлбэрт шилжин ажиллуулахаар болжээ. Хот хоорондын замын хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй бөгөөд ААНБ-уудын бизнесийн аливаа үйл ажиллагаанд хязгаарлалт хийхгүй юм байна.