МХЕГ: Ил задгай орчинд худалдаалж буй хүнс авахгүй байхыг зөвлөж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна.

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн “Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын ажлын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой хэвийн боовыг худалдан авахыг зөвлөж байна.

MNS 0461:1981 стандартад  зааснаар хэвийн боовыг 75 хэмийн агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэж болно” гэлээ.