Хоёр шүүгчийг огцрууллаа

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар  ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцлээ. Улмаар  өмгөөлөгч Баасанцогттой хамт архидан согтуурч орон сууцны орцонд зүй бус үйлдэл гаргаж ёс зүйн алдаа гаргасан шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр нарыг шүүгчийн ажлаас чөлөөлж шүүгч Д.Болдбаатарын цалинг 6 сарын турш 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оноожээ.