Ц.Мөнхбаатар: Дарга, сайдынх гэхгүйгээр дарааллын дагуу татах үүрэг өгсөн

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Шадар сайдын зөвлөх Ц.Мөнбаатар “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэхгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэдгийг онцлов.

Харин Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа" гэлээ.