С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Эмчлүүлэгчдийн 31,4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байна
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ТЗУГ-н дарга П.Эрхэмбаяр, ЭТҮГ-н дарга Ж.Нарангэрэл нар Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн улаан бүсэд ажиллажээ.
Энэ үеэр эмнэлгүүдийн Ковид-19 халдвартай жирэмсэн, төрсөн эх, нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн, төрсөн ээжүүдийн санал хүсэлтийг сонсож, эмнэлгийн удирдлагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмчлүүлэгчдийн хоолны чанарт анхаарч ажиллах чиглэл өгөв.
Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 27,8 хувь нь хүүхэд, 31,4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байв. Харин Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 260 халдвартай эх тус тус хэвтэн эмчлүүлж байна. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус эмнэлгийн 41, АШУҮИС -ийн 10, нийт 51 резидент эмч нар коронавируст халдварын тусламж үйлчилгээнд хуваарийн дагуу ажиллаж байна.