С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
ААН-ийн 50 метр талбайд халтирч унаснаас бэртсэн тохиолдолд хохирлоо нэхэмжлэх эрхтэй
Ойрын өдрүүдэд цас хялмаалж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө.
Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
Албан байгууллага:
- Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
- 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.
- Айл өрх:
- Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.