С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Р.Дагва: Халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна. Түүнчлэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва онцолжээ.
Харин нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын даргын зүгээс санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.