С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Найман шүүгч 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, спортын мастер ахмад хөлбөмбөгчин Р.Бадамдорж болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар 2022 оны ОУХБХ-ны шүүгчдийг хүлээн авч уулзаж, энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өглөө.
2022 оны ОУХБХ-ны шүүгчдээр АХБХ-ны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны элит туслах эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, АХБХ-ны элит футзалын шүүгч Р.Жаргалсайхан нар тэмдгээ авсан бол 2022 оны ОУХБХ-ны болзлыг хангаж байгаа МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан талбайн шүүгчээр, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар туслах шүүгчээр тус тус нэмэгдсэнээр МХБХ-ны нийт 8 шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.