С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
"Миний барааг өшиглөсөн хүн мэргэжлийн хяналтын байцаагч биш"
Энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан хүнсний өргөтгөсөн худалдааны үеэр иргэн Э болон тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагч Т нарын дунд үүссэн маргаан нийгмийн сүлжээнд цацагдан иргэдийг бухимдуулахад хүргэсэн. Тухайн худалдаа эрхлэгч иргэнд шаардлага тавьж, ёс зүйгүй авирласан гэх албан хаагч нь Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч биш ба иргэн Э манай байгууллагаас уучлал хүссэн болно.
Хэдий хоёр хүний хоорондын маргаан мэт боловч энэхүү үйл явдал нь төрийн албан хаагчдыг харилцаа хандлагатаа анхаарах, ёс зүйтэй байх, иргэд хууль дүрмээ чанд мөрдөх, хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг нягталсны эцэст олон нийтэд мэдээлэх шаардлагатайг харууллаа.
МХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас нийт албан хаагчдад албан үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай, ёс зүйтэй байхыг дахин үүрэг болголоо.