Олон сар саатсан эм, эмийн хэрэгслийг татан авчээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар БНХАУ-ын Эрээн хотод олон сар саатсан найман чингэлэг эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмжийг татан авлаа.

Тодруулбал, БНХАУ-ын Эрээн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажлыг эрчимжүүлэхээр ЭЭХХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллажээ. Ажлын хэсэг Замын-Үүд сум дахь Хилийн боомтын зөвлөлтэй хамтран олон сар саатсан ачааг хурдан, шуурхай татан авах ажлыг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий найман чингэлэг түүвэр ачааг татан авсан байна.