С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо
Засгийн газраас Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томилжээ.
Т.Ням-Очир нь Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажиллажээ. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна.
Ажилласан туршлага:
-2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш;
-2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;
-2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
-2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;
-2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;
-2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;
-2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;
-2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.