С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Оюутнуудын хичээл ирэх сард цахимаар эхэлнэ
Оюутнуудын хичээл ирэх сарын 7-нд цахимаар эхэлнэ. Энэ талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан "Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэлнэ. Учир нь өнгөрсөн намар их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл практикийн дадлагын ажлыг зохион байгуулсан учраас цахимаар хоёр долоо хоног хичээллэх боломж бий. Ард түмнээсээ нэг зүйлийг хүсмээр байна. Цагаан сарыг гэр бүл дотроо тэмдэглэмээр байна. Цар тахлын давалгаа бүр ихэсвэл хичээл сургууль хойшлох эрсдэл байгаа" гэв.