С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүлжээ
Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүлжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны 12,131, давж заалдах шатны 1,967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар прокурор оролцсон байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос давж заалдах шатны шүүхэд 739, хяналтын шатны шүүхэд 56, нийт 795 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 72,7 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах арга хэмжээ авчээ.
Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар нэхэмжлэх гаргаж оролцсон тоо 1.2 дахин өссөн байна.
Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 1386 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 185.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ. Үүнээс 7.1 тэрбум төгрөгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн нь өмнөх оноос 4.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 92 хэрэгт оролцож 10.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв.