С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Ази тивийн залуучуудын аваргаас 14 медаль хүртлээ
Узбекстан улсын Ташкент хотноо 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксчид 2 алтан медаль, 2 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийт 12 медаль хүртэж өндөр амжилт гаргажээ. Тодруулбал, Мөнгөнцэцэгийн Энхжаргал Эмэгтэй 54 кг, Ганзоригийн Бадмаараг эмэгтэй 60 кг алтан медаль, ОУХМ Монхорын Намуун эмэгтэй 57 кг, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь эмэгтэй 63 кг мөнгөн медаль хүртжээ.
Хүрэл медалийн эздээр:
- Бейсенбейн Жанаргуль 48 кг
- Алтанбекын Хулан 50 кг
- Хишигцэцэгийн Азбаяр 51 кг
- Доржнямбуугийн Ганболд 54 кг
- Баярхүүгийн Буяндалай 60 кг
- Бямбацогтын Төгөлдөр 63.5 кг
- Асхар Жандос 67 кг
- Батбаярын Гантулга 75 кг нар тус тус шалгарсан байна.