С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
А.Ариунзаяа: Тэтгэвэр тогтоолтод жигд нэг үнэ байдаггүй
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2022 оны төсвийн тодотгол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, гишүүдийн зүгээс асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Тэтгэвэр тогтоолтод жигд нэг үнэ байдаггүй. Тухайн хүний ажилласан жил НДШ-ээс тогтоогддог учир өндөр цалинтай хүн хамаагүй өндөр шимтгэлийг төлдөг. Тэгэхээр өндөр тэтгэвэр авдаг хүн бага тэтгэвэр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарим угтаа бол буруу юм. Шударга бус зарчим яагаад үүссэн гэхээр жил болгон инфляцийн түвшин тухайн хүний авч буй тэтгэврийн үнэ цэнийг хэвээр нь хадгалсан бол 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан хүн, өнөөдөр тэтгэвэртээ гарч буй хүний зөрүү өдий хэмжээнд хүрэхгүй байсан юм. Засгийн газрын тэргүүний зүгээс 15 хувиар шударгаар нэмье, нөгөө талдаа Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барьсан" гэдгийг онцлов.