С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Монголын дауны холбооны дэргэдэх сургалтын төвд зочлов
Польш улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Монголын дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залуус уулзаж, Холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэмжиж ажиллах боломжийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудал дээр цаашид анхаарал хандуулж, дэмжиж ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн. Мөн Монгол Улс дахь Польшийн Элчин сайдын яам болон онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын дауны холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад өөрийн зүгээс талархаж буйгаа илэрхийлэв.