С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Он гарсаар 01 дүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 261 объектын гал түймэр, 19 аврах ажиллагааны нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.