С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэв
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн ОБЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Д.Дарь Сүхбаатар, “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга асан, бэлтгэл хурандаа С.Залуухүү нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн бодлогыг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд томоохон хувь нэмрээ оруулж, ажилласанд байсанд талархал илэрхийлсэн” юм.
Бэлтгэл хурандаа Д.Дарь Сүхбаатар нь 2013-2014 онд ОБЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бол бэлтгэл хурандаа С.Залуухүү нь 1985 онд гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хүртэл 32 жил Онцгой байдлын байгууллагад ажиллаж, төрдөө хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлээд байна.