Хоолны хордлогот халдвараас сэргийлэх зөвлөгөө

Хүнсний  бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.

  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.
  • Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх.
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах.