С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Гэр бүлийн таван гишүүнийг аварчээ
Голын мөс цөмөрч, гэр бүлийн таван гишүүн автомашинтайгаа осолдсоныг онцгой байдлын албан хаагчид аварчээ. Энэ сарын 2-нд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд суужээ. Дуудлагын дагуу онцгой байдлын аврах багийнхан "Пажеро" маркийн суудлын автомашинд 32 настай эр, 26 настай эм, хоёр, дөрөв, зургаан настай хүүхэд байсныг эсэн мэнд аварсан байна. Мөн автомашиныг голоос татаж гаргасан аж. Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарыг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа юм. Гэвч иргэдээс мөс цөмөрсөн, автомашинтайгаа суусан зэрэг дуудлага тасрахгүй байна.